Эрдэмтэд халуун индүү, хими цэвэрлэгээ “COVID-19”-ийг устгах чадвартай болохыг нотолжээ

2020 оны 05 сарын 21

Нарны өөдөөс автомашинаа тавихад машины салон маш халуун болдогийг бүх жолооч мэднэ. Хэрвээ жолооч та автомашинаа наранд тавих гэж байгаа бол хүүхэд, нохойг дотор нь үлдээж болохгүй гэдгийг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин үүний эсрэгээр автомашинаа нарны өөд харуулан тавих нь гадаргуу дээрх коронавирусийн устгах чадвартай аж. Энэ талаар Жеоржийн их сургуулийн эрдэмтэд судалж, нарны цацраг шилний эффектээр коронавирус үүсгэгч нянг устгах чадвартай болохыг тогтоожээ.

Тухайлбал, гадаах агаарын температур 21 хэм дулаан байхад нэг цагийн дараа автомашин дотор хоёр дахин их халдаг гэнэ. Мөн гадаах агаарын температур 26 хэмтэй байхад автомашины салонд 50 хэм хүртэл халдаг аж. Энэхүү урвал нь амьт биетийг ч устгаж чаддаг болох нь тогтоогдсон байна.

Харин туршилтаар коронавирус нь 22 хэмийн дулаан нөхцөлд хуванцар эсвэл төмөр гадарга дээр гурван өдөр амьдарч байсан бол температурыг 55 хэмд хүргэхэд 20 минут, 65 хэм хүргэхэд таван минутын дотор 99.99% устаж байна гэж тус сургуулийн эрдэмтэд судалжээ. Үүгээр ч зогсохгүй халуун индүү, хими цэвэрлэгээ ч халдваргүйжүүлэх боломжтой гэдгийг судалгаанд тайлагнасан байна. Улмаар Жеоржийн их сургуулийн эрдэмтэд олон нийтийг хоёр ээлжийн амны хаалттай явахыг уриалсан бөгөөд нэгийг нь хэрэглэчхээд гэртээ орохдоо тайлаад, нөгөөх халдваргүйжүүлсэн амны хаалтаа зүүж байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: Forbes

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.