Шилдэг зохицуулагч - 2020 тэмцээн эхэллээ

2020 оны 10 сарын 22

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн, “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн энэ оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар  хотод зохион байгуулагдана.  

Тус зөвлөгөөнд албаны харьяа газар хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн нэгжийн 60 гаруй удирдах албан тушаалтан оролцож үйл ажиллагаа, баримталж байгаа бодлого, цаашид авах арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, замын хөдөлгөөнд тавих хяналтын камерын систем, Нийслэлийн болон орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, албаны үйл ажиллагаа, ажлын уялдаа, гарч байгаа хүндрэл, жолооч бэлтгэх хэрэгжилт сэдвээр сургалт, зөвлөгөөнийг тус тус зохион явуулах юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.