Төрсөн охин нь 78 настай ээжийгээ зодож аминд хүрчээ

2020 оны 10 сарын 26

Төв аймгийн Сэргэлэн суманд  төрсөн охин нь өндөр настай ээжийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал  хэрэг өнгөрсөн бямба гарагт буюу аравдугаар сарын 24-ны өдөр  гарсан байна. 

Төв аймгийн Сэргэлэн суманд амьдардаг 33 настай эмэгтэй сэтгэцийн хувьд эрүүл биш,  эмнэлгийн хяналтад байдаг  нэгэн бөгөөд  өндөр настай  ээжийгээ зодож гэмтээснээс амь насаа алджээ. 

 Хэргийг  Төв аймгийн  цагдаагийн газарт шалгаж байна.

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.