Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно, 26 градус дулаан байна

Zuv.mn
1 цаг 18 минутын өмнө

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 

Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно.  

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  


2026 оны 07-р сарын 10-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +10...+15 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23...+25 градус дулаан байна. 

05.00 цагт Улаанбаатар: +14 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна