​ХӨСҮТ: Урлаг соёлын арга хэмжээг нээвэл хоногт бүртгэгдэх халдварын тоо 6000-д хүрнэ

Өчигдөр 16 цаг 29 минут

НОК-оос соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг ирэх сарын  1-нээс бүрэн нээхээр болсон. 

Тодруулбал НОК-ын дарга Д.Сумъяабазар: "Соёл урлагийн арга хэмжээг зөвшөөрөх асуудлаар ярилцсан. Уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, танхимыг 50 хувийн дүүргэлттэй байх талаар санал солилцсон. Аравдугаар сарын 1-нээс соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөх талаар талууд мөн ярилцсан.

Төрийн байгууллагыг иргэд дэмжин ажиллах хэрэгтэй. Эдийн засаг өөрөө амьсгалдаг учраас хувийн хэвшилдээ итгэж найдан энэ зөвшөөрлийг өгч байгаа. Үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 24:00 цаг буюу өөрчлөхгүй хэвээр үлдээлээ" гэв.

Тэгвэл мөн энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "цаашид ковид-19 тэй дасан зохицож амьдрах шаардлага гарна. Шат дараатайгаар үзвэр, үйлчилгээний газруудыг ч нээнэ гэсэн юм. Тэгвэл өнөөдөр засгийн газрын ээлжит хурлын үеэр "Үе шаттай, маш сайн судалгаан дээр үндэслэн үйл ажиллагаануудыг нээх" үүрэг өгсөн байна.  

Нөхцөл байдлын хувьд үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээний газруудыг 50 хүртэлх хувийн дүүргэлтэй, хариуцлагын гэрээ байгуулснаар үйл ажиллагааг нь явуулахаар болсон.

Энэ асуудлаар ХӨСҮТ-өөс үзвэр үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг хориглохгүй бол халдварын тоо хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл халдварын тоо ойрын хугацаанд өдөрт 5000-6000-д хүрч хоёр дахин нэмэгдэх юм. 

Харин эсрэгээрээ баар цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг багасгах хариу арга хэмжээ авбал  ирэх сарын дундуур гэхэд халдварын тохиолдол буурна гэж тооцоолж байгаа ажээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.177
    7 цагийн өмнө

    урлаг спортын новшнууд хамгийн их халдвар тараасан энэ бааснууд ерөөсөө хэрэггүй

    Хариулах
  • 122.201.31.102
    Өчигдөр

    neegeechee

    Хариулах