СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1-17 насны гурван хүүхэд угаартжээ


Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 9 сарын 23-ны өдрийн 17:28 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 1.5 км замыг туулан 17:32 цагт очиж иргэн У-ийн 2 өрөө байрны 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Тус гал түймэрт угаартсан байсан иргэн С/17 настай, эмэгтэй/, И/3 настай, эмэгтэй/, Ү/1.5 настай, эрэгтэй/ нарын амь насыг аварч, НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна