Сэлэнгэ аймагт цагдаа, лаборант эмч, төмөр замын ажилтнуудаас коронавирус илэрлээ

2020 оны 11 сарын 17

Сэлэнгэ аймгийн таван иргэнээс коронавирус илэрсэн нь PCR шинжилгээгээр батлагдлаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн яам 18 цагийн мэдээллээрээ өгөв. Ямар хүмүүс коронавирусын халдвараар өвчилсөн талаар бид тодрууллаа.

Улмаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант эмч, тус аймгийн Төмөр замын ачаа тээврийн бүртгэгдсэн мэдээлэгч Д, Төмөр замын ачаа тээврийн татах хэсгийн ажилтан Б, мөн нэгэн цагдаагийн албан хаагчаас тус тус коронавирус илэрчээ. Нэг хүний мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Zarig.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.