“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Санхүү, эдийн засгийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Сангийн сайд Загджавын Мэндсайхан, Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль нар гарын үсэг зурлаа.
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” ашиглалтад орсноор хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх, нас баралт буурахад чухал хувь нэмэр оруулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна