Ерөнхий сайд БНХАУ руу мордлоо

Zuv.mn
2024/11/04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ, Засгийн газрын зарим гишүүн дагалдаж буй. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.70
    2024/11/04

    Эх орондоо сайн яваарай бид нарт санаа зовсоны хэрэггүй ээ тэндээ сайхан амьдар данхаа

    Хариулах