"Дойче велле": Бээжин АНУ-ын эсрэг эвсэл байгууллахаар ажиллаж байна

Zuv.mn
1 цаг 23 минутын өмнө

АНУ Иранд цохилт өгсөн нь гаднын улсуудаас БНХАУ-ын ашиг сонирхлыг хамгийн ихээр хохироож багаа билээ. Газрын тосны хямд эх сурвалжаа алдсан БНХАУ-ын эрх баригчид Вашингтоны үйлдлийг хурцаар шүүмжилж, ил тод буруутгахын хажуугаар эсэргүүцэн тэмцэх эвсэл байгуулахаар ажиллаж байгаа талаар Германы Дойче Велле агентлаг мэдээллээ.

Янз бүрийн эх сурвалжуулын мэдээллээр, Ираны газрын тосны экспортын 90% нь БНХАУ-д ногддог. Тегеран БНХАУ руу экспорт хийхдээ халхавч компани ч ашигладаггүй, зүгээр л транспондероо унтраасан танкеруудыг түгээмэл ашиглаж иржээ. 2025 оны дөрөвдүгээр сард SWIFT олон улсын төлбөрийн системээс хасагдсаны улмаас Ираны газрын тосны төлбөрөө юуниар хийдэг болсон нь БНХАУ-д бүр ч ашигтай туссан юм.

АНУ, Израилийн довтолгоо Ираны дэглэмийг сольж гэмээ нь БНХАУ-д хамгийн түрүүнд газрын тос нийлүүлэхээ болих нь тодорхой бөгөөд энэ нь Бээжингийн эрх ашгийг ноцтой зөрчинө. Дээр нь, АНУ-аас цохилт авч хорссон иран Дэлхийн газрын тосны тээврийн 20 хувь нь дамжиж өнгөрдөг Ормузын хоолойг бүслэн хаасан нь Бээжинд давхар цохилт болсон. Учир нь, Ормузын хоолойгоор нэг өдөрт тээвэрлэдэг 20 сая баррель газрын тосны тал нь БНХАУ руу явдаг юм байна.

Ормузын хоолой. Катар, Кувейт, Ирак, АНЭ зэрэг улсууд гзрын тосны тээврээ энэ замаар хийдэг. 

Тиймээс БНХАУ-ын хувьд байдал маш ноцтой байгаа бөгөөд ГХЯ нь өнгөрсөн өдрүүдэд маш өндөр ачаалалтай ажиллаж, холбоотон улсуудтайгаа болсон явдлыг шүүн ярилцаж байгаа аж. Гадаад харилцаны сайд Ван Их ОХУ-ын ГХЯ-ны сайд С.Лавровтой утсаар ярьж, тусгаар улсын төрийн ордонд цохилт өгч, удирдагчдынх нь аминд хүрнэ гэдэг байж болшгүй явдал хэмээн АНУ, Израилийн үйлдлийг шүүмжилж ярьсан бөгөөд С.Лавров үүнийг нь хүлээн зөвшөөрсөн аж.

БНАСАУ мөн АНУ, Израилийг дарангуйллаа хадгалахын тулд олон улсын хэм хэмжээг зөрчсөн байж боломгүй арга хэрэглэсэн хэмээн буруутгажээ.

БНХАУ 2010-аад оны үед эдийн засгийн өсөлтөө тэтгэх эрчим хүчний эх үүсвэрийг Африкийн улсуудаас авахаар яриа хэлэлцээр хийж, тэдэнд АНУ тэргүүтэй барууныхны үлдээдгээс илүүг үлдээх харилцан ашигтай тохироонд хүрээд байх үед “Арабын хавар” гэж нрлэгдсэн цуврал төрийн эргэлт гарч, удирдагчдыг нь толгой дараалан сольсон байдаг.  

Ираны хэрэг явдал мөн үүнтэй төстэй үр дагаврыг авчирч байгаа тул “Дойче велле” Бээжинг АНУ-ын эсрэг эвсэл байгуулж байна гэж бичсэн бололтой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна