Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси Х платформд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ираны цөмийн хөтөлбөрийн талаар би ямагт нэг байр суурийг тодорхой илэрхилсээр ирсэн. Иран цөмийн зэвсэг бүтээж байгаа гэсэн ул мөр илэрч байгаагүй ч цөмийн зэвсэг бүтээхэд хангалттай хэмжээний баяжуулсан ураны нөөцтэй, манай агентлагийн шинжээчдэд хяналт шалгалт хийх бүрэн эрх олгохоос татгалзаж байсан нь санаа зовоож байсан” хэмээн бичжээ.
Энэ бүх нөхцөл байдл дээр үндэслээд тэрбээр шинжээчдэд нь бүрэн эрх өгтөл Олон улсын цөмийн эрим хүчний агентлаг Ираныг зөвхөн энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж баталж чадахгүй гэсэн байр суурь илэрхийлж ирсэн юм.
Иран, АНУ цөмийн хөтөлбөрийн асуудлаар өнгөрсөн сарын 6-нд хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд Тегераны зүгээс уран баяжуулалтаа түр зогсоох саналыг АНУ-д тавьсан байдаг. Гэсэн ч АНУ, Израиль 28-нд нь Иранд цохилт өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна