АНУ, Израилийн аль, аль нь “Манайх Ираны охидын сургуулийг бөмбөгдөөгүй” гэв

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Льюитт АНУ Иранд охидын сургууль пуужинд өртөж 171 хүн амиа алдсан хэрэгт холбоогүй гэж мэдэгджээ. Сургууль руу пуужин харвасан гэдэг мэдээлэл үнэн эсэхийг лавласан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Надад байгаа мэдээллээр, үгүй” гэж хариулсан байна. Цааш нь “АНУ иргэний зориулалттай байгууламжуудыг онилоогүй. Энэ бол АНУ-ын армийн хийдэг ажил биш” хэмээн Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарын өмнө нь өгч байсан мэдээллийг давтжээ.

Иранд цохилт өгсөн өөр нэг улс болох Израиль мөн охидын сургууль пууrинд kногдон гэх асуудлаар мөрдөн шалгалт явуулж эхэлсэн, одоогоор Израилийн арми тухайн бүсэд, тухайн цагт ажиллагаа явуулсан гэх ул мөр алга байна гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна