АНУ-ын арми Ираны 30 гаруй хөлөг онгоцыг живүүлжээ

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

АНУ-ын Төв командлалын дарга, адмирал Брэд Купер “Сүүлийн 72 цагийн дотор АНУ-ын бөмбөгдөгч хүчин Ираны 200 орчим бай руу цохилт өгч, 30 хөлөг онгоцыг живүүлсэн” гэж мэдэгджээ.

“Дэлхийн 2-р дайны үеийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой ойролцоо хэмжээтэй Ираны нисгэгчгүй онгоц тээгч хөлөг онгоцыг цохисон нь яг одоо биднийг энд ярьж байхад шатаж байна” гэж тэрбээр онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын арми Ираны зэвсэгт хүчинд цаг тутамд цохилт өгч байгаа гэж мэдэгдсэн бол Израиль Улс Ирантай хийх дайны хоёрдугаар үе шат эхэлсэн гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна