Хэмжээгээрээ Принц Эдвардын аралтай бараг тэнцүү асар том мөсөн уул хагарч, хуваагдахад бэлэн болсон байна. Антарктикийн хойг дахь “LarSen C” мөсөн хавтан сүүлийн жилүүдэд бага багаар хагарсаар байна. Харин өнгөрсөн сард мөсөн хавтан маш эрчимтэй хагарч, хагарлын урт 18 км-ээр нэмэгджээ. Одоогийн байдлаар хагарлын нийт урт 80 км болоод байгаа бөгөөд бүрэн хагарахад 20 км дутуу байна гэж эрдэмтэд мэдэгдэв.
Мөсөн уул нь Антарктикийн хойгийн байгалийн төрхийг үндсээр нь өөрчилж, “LarSen C” мөсөн хавтанд томоохон хэмжээний хагарал үүсгэж магадгүй юм гэж мэдэгдэлд дурджээ.
Далай тэнгис дээр хөвж байдаг мөсөн хавтан нь мөсөн голын төгсгөлдөө хэдэн зуун метр зузаан байдаг. Дэлхийн дулаарлаас үүдэн агаарын хэм нэмэгдэж байгаа энэ үед хөлдүү тивийн мөсөн хавтангууд хайлж үгүй болсон тохиолдолд мөсөн голууд далайн түвшинг нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Сүүлийн жилүүдэд Антарктидын хойд хэсгийн хэд хэдэн мөсөн хавтангууд хагараад байгаа ажээ. Тухайлбал, 2002 онд “LarSen B” хавтан хагарсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна