Менингококкт халдварын улмаас бага насны хүүхэд эндэх тохиолдол гарч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд халдвар дамжих бөгөөд 19 хүртэл насны хүүхдүүд тэр дундаа 6-36 сар хүртэлх хүүхдүүд зонхилон өвчилдөг байна.
Менингококкт халдварын үед:
38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч,
хоол унданд дургүйцэх,
бие сулрах,
дотор муухайрах,
уур уцаартай цочромхой эсвэл ноомой болох царай цонхийх бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ.
Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болсон байна.
Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор биеийн дээд хэсэг болох цээж, хэвлий, нүүр, салст бүрхүүлд, ялангуяа нүдний салст бүрхүүлд гардаг.
Цусархаг тууралт нь хөх ягаан өнгөтэй дарахад арилахгүй, одлог болон янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна. Гүвдрүүт тууралт 1-2 хоног, цусархаг тууралт дунджаар 2-5 хоног, үхжилт тууралт 7-10 хоног, заримдаа 2-3 сарын дараа арилах талтай.
Иймд халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна