Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Засгийн газрын дэргэдэх 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж, 41.6 тэрбумыг хэмнэхээр болжээ.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: "Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газраас нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар гишүүд болон Нийслэлийн Засаг даргад хугацаатай албан даалгавар өглөө. Энэхүү албан даалгавар нь нийт 160 асуудлыг хамарч байгаа.
Мөн нэн шаардлагатай боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх 41 хуулийн төслийг намрын чуулганаар өргөн мэдүүлэх асуудлыг үүрэг болголоо. Бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх, авлига албан тушаалаас ангид бизнес эрхэлж байгаа хүн бүрийг ялгалгүй дэмждэг, хүнд сурталгүй төрийн албыг бий болгох, татварын таатай орчныг бүрдүүлэх асуудлаар тодорхой үүрэг даалгаврууд өглөө.
Шинэ Засгийн газрын төрийн албаны давхардсан бүтэц, зөвлөл, хороо, комиссуудыг татан буулгах ажлыг зохион байгуулж 69.9 тэрбум төгрөгийг хэмнэх шийдвэр гарсан. Мөн 2 их наяд 44 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хэмнэх шийдвэрийг гарган ажиллаж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна