Т.Аубакир: Ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудал шийдэгдсэн

Х.Есү
3 цаг 49 минутын өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: 

"Тэтгэврийн зээлийг ямар нэг хязгаарлалтгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдөр Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, бүх банканд ямар нэг хязгаарлалтгүйгээр олгох чиглэл өгсөн. Одоогийн байдлаар Хаан банк дээр зээл асуудалгүй олгогдож байна. 

Мөн хүч гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс хүчирхийлэлтэй тэмцэх хороо байгуулах шийдвэр гаргасан. Уг хороон бүтэц, чиг үүрэг, арга хэмжээний талаар баяр наадмыг дамнуулан тодорхой шийдвэрт хүрнэ. 

Баяр наадам дөхсөнтэй холбоотойгоор унаач хүүхдийн эрүүл мэндийг анхаарч, нэг ч хүүхэд эндэх ёсгүй гэсэн зорилттой ажиллаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.169
    51 минутын өмнө

    20.30.40.жил ажиллаж хуримтлалаа 650000 төгрөгөөр яаж бүтэн сарын турш амьдралаа зохицуулах вэ сайд аа арай л ядмагхан амь зууж явна шүү дээ .тэтгэврээ нэм. Хүүгүй болго.

    Хариулах