Дэлхийн топ 30 их сургуулийн нэг болох New York University –ийн харьяа NYU Shanghai-д Монгол охин 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болжээ. Тус сургууль нь олон улсын оюутнуудаас маш бага элсэлт авдаг топ сургуулиудын нэг юм.
Бид New York University –ийн харьяа NYU Shanghai сургуульд 100 хувийн тэтгэлгээ суралцахаар болсон Н.Зорголтой ярилцлаа.
Гадаадын сургуульд тэнцсэнээ хэзээ мэдсэн бэ, яаж хүлээн авсан бэ?
-NYU Shanghai миний өргөдөл илгээсэн хоёр дахь сургууль байсан. Эхний сургуулийн хариу өмнө нь гарчихсан байсан болохоор яг анхны “тэнцсэн” мэдээ биш ч гэлээ, хамгийн их сэтгэл хөдөлгөсөн нь энэ байсан. Хариу нь яг өглөөний 5 цагт гарсан.
Шөнөжингөө хүлээгээд, бараг унтаагүй байсан. Өвлийн харанхуй өглөө, мэйлээ нээтэл “тэнцсэн” гэсэн бичиг. Итгэхгүй, дахиж шалгаад, бүр гарч ороод харж байж итгэсэн. Тэгээд өрөөнөөсөө гэнэт орилоод гараад, аав дээрээ очсон. Аав, ээж хоёр маань өмнөх сургуулийн хариуг мэдэж байсан болохоор “Өө, тийм үү. Тэтгэлэг хэд орсон бэ?” гээд л хүлээж авсан.
Ямар сургуулиудад тэнцсэн бэ, тэтгэлгийн хэмжээ ямар байсан бэ?
-Хамгийн эхний тэнцсэн сургууль бол Солонгосын SKY их сургуулиудын нэг болох Korea University. Дараагийнх нь бол NYU Shanghai. Инэвис Шанхайгаас 100% тэтгэлэг буюу 280,400 ам.долларын тэтгэлэг авсан. Монгол мөнгөөр бараг тэрбум төгрөг. Korea University дээр бол айлтсын оноо маань арай бага байсан болохоор шууд тэтгэлэг өгөөгүй.
Англи хэл хэрхэн сурсан бэ, Absolute-д анх хэзээ орсон бэ?
-Анх зургаадугаар ангид 11 настайдаа Absolute-д орж байсан. Оройн 6:00–8:00 цагийн анги. Дан том хүмүүсийн дунд, анхан дунд шатанд суралцаж байсан. Тэр үедээ л англи хэлний сууриа тавьсан. Дараа нь 5 гаруй жил өөрөө хичээгээд, 11-р ангидаа IELTS-ийн бэлтгэлд дахин Absolute-д ирсэн.
IELTS шалгалтаа хэзээ өгсөн бэ, хэдэн оноо авсан бэ?
-11-р ангид байхдаа IELTS өгөөд 6.5 авсан. Тэр оноогоороо л бүх сургуулиудад апплай хийсэн. Түүнээс хойш дахин шалгалт өгөөгүй.
Gap year-аа яаж авч, юунд төвлөрсөн бэ?
-Анхнаасаа төлөвлөж аваагүй. ЭЕШ өгсний дараа МУИС-д бүртгүүлчихээд, бүртгэл нь буруу болсон байсан. Тэгээд л яалт ч үгүй “за одоо л гадагшаа явъя” гэж шийдсэн. Эхний хэдэн сар хэцүү байсан. Хүүхдүүдээс хоцорч байгаа юм шиг мэдрэмжтэй, сэтгэл зүй хүнд байлаа. Гэхдээ Absolute-ийн gap program-д ороод өөртэйгээ төстэй хүүхдүүдтэй танилцаж, хамтдаа хичээж, маш их тус болсон.
-Хамгийн түрүүнд бол gap хөтөлбөр. Тэнд орсноор нийгмийн дэмжлэг авсан. Би ганцаараа хоцорч байна гэж боддог байсан бол, тэнд бүгд л над шиг хүүхдүүд байсан. Мөн зөвхөн хичээл заах биш, миний ямар чадварыг хөгжүүлж болох вэ гэдэг дээр анхаарч, гүн тусламж үзүүлдэг нь таалагдсан. Ер нь Absolute байхгүй байсан бол би NYU Shanghai руу апплай хийхгүй байсан ч байж магадгүй.
Сургууль чамд яагаад тэтгэлэг олгосон гэж бодож байна вэ?
-Би 8-р анги хүртлээ Оросын хувийн сургуульд сурдаг байсан. Ахлах ангид орохдоо хотын захын улсын сургуульд шилжиж орчин өөрчлөгдсөн. Тэнд орсноосоо хойш нийгмийн идэвхтэй хүүхэд болсон. Тэнд ямар асуудлууд байна, би юу хийвэл өөрчилж болох уу гэж боддог болсон. Хичээлээс гадуурх идэвхтэй байдал, эргэн тойрныхоо хүмүүст туслах гэсэн сэтгэл, нийгмийн идэвх гэдэг талаасаа ялгарсан болов уу. Үүнийгээ эсээндээ сайн тусгаж чадсан.
6.5 оноотойгоо тэтгэлэг авч чадсан байна шүү дээ?
Тийм. Анх Korea University-д апплай хийхэд 7 аваагүй бол боломж багатай гээд хүмүүс хэлж л байсан. Би 6.5 оноотой ч “ядаж нэг сургуульд тэнцэнэ” гээд NYU-д явуулсан. Тэгээд хоёуланд нь тэнцсэн.
Хүүхдүүдэд хэлэхэд IELTS бол зүгээр нэг шалгуурын нэг хэсэг л юм. Битгий оноон дээрээ гац. Чиний бусад талууд – идэвхтэй байдал, хувь хүний чанар, зорилго, түүх чинь бүгдийг нь нөхөж чаддаг.
Ирээдүйн зорилго, мөрөөдөл юу вэ?
Би Монголдоо ирээд, эндээ ажиллаж, амьдрахыг хүсдэг. Зүгээр нэг гадагшаа явж сурах биш, сайн боловсрол эзэмшээд эх орондоо ирж, бодитой хувь нэмэр оруулмаар байна.
Яг одоо апплайд бэлдэж байгаа хүүхдүүдэд юу гэж хэлмээр байна вэ?
Өөртөө итгээрэй. Хамгийн гол нь өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Хэн ч чамд итгэхгүй байж болно, гэхдээ чи өөртөө итгэх хэрэгтэй. Аппликейшнээ өөртөө ачаа болгохгүй, харин нэг боломж гэж хар. Зүгээр нэг хуудас бөглөж байгаа биш, өөрийгөө нээж, мөрөөдөлдөө алхам алхмаар ойртож байгаа шүү гэдгийг санаж бэлдээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.133
амьдралын зам урт тэтгэлэг авах нэг зүйл нь цаашаа практик мэдлэг эзэмших хэрэгтэй, тэгээд ажил хийж үзнэ амвьдарч эхэлнэ
Хариулах