Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдох зөрчлийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа


Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Энхсайхан, Д.Отгонбаяр нарт холбогдуулан хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, дэглэм зөрчсөн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэдүгээр хэлтсийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн тасгийн байцаагч Б.Алтангэрэл, гэрч Н.Батцэцэг, зөрчилд холбогдогч Т.Энхсайхан, Д.Отгонбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ариунболд нарыг оролцуулан өнөөдөр шүүх хурлыг хийлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 /Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно/-дахь хэсэгт зааснаар уг хэрэгт хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэв гэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.39
    2021/01/14

    Эрүүдэн шүүлтийг хянадаг газар алга болсноос 30 аад оны хэлмэгдүүлэлт

    Хариулах