Хан-Уул дүүргийн 10 өрхийн 22 иргэнээс коронавируст халдвар илэрч, хөл хорио тогтоолоо


Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших 7, 8, 9 дүгээр байруудын 10 өрхийн 22 иргэнээс коронавируст халдвар илэрч, хөл хорио тогтоож хамгаалалтанд авчээ.

Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 30 хүнд халдвар илэрсэн.

Үүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 16 хүнээс халдвар илэрсэн бол бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илрээд байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.134
    2021/02/28

    Саяын шинжилгээ 1 сарын дараа гэхэд л үр дүнгүй болж тхрхах юм бна даа.Тархалтыг 1 сараар л хойшлуулсан юм бна.Харин 30 хоногоор хөл хортио тогтоох байж.тэгсэн бол нэг мөр дарж авах байж

    Хариулах
  • 64.119.21.173
    2021/02/26

    энэ байрууд хаана бдг юм бэ тодорхой мэдээлэл өгөөч хүмүүс өөрсдийгөө хамгаалнашд

    Хариулах