АНУ-ын дотоодод Иран руу агаараас цохилт өгсөн явдлыг төдий таашаахгүй байгаа аж. Олон нийтийн зүгээс ч шүүмжлэл хүчтэй байгаа тул өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэвлэлийн хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мэдээллийнхээ үеэр тэрбээр Иранд 1250 пуужингаар цохилт өгсөн, цаашид илүү хүчтэй цохилт өгөх, хуурай замын цэрэг оруулах ч боломж байгаа гэж мэдэгджээ. Тэрээр Ерөнхийлөгч Д.Трамп үйл явдлын ямар ч өрнөлийг үгүйсгэхгүй байгаа гэдгийг сэтгүүлчдэд сануулж, хэрвээ хуурай замын цэрэг хөдөлгөхдөө тулбал Конгрессоор хэлэлцүүлнэ, гэхдээ одоогоор энэ хувилбарыг авч үзээгүй байгаа гэсэн байна.
Түүнчлэн охидын сургуулийг онож олон хүний аминд хүрсэн явдлыг “АНУ албаар иргэний байгууламжуудыг онилно гэж байхгүй” хэмээн үгүйсгэжээ.
Илэрхийлсэн байр сууринаас харахад олон нийтийн санал бодлыг үл харгалзан Ираны дэглэмийг заавал өөрчилнө гэдэг байр суурин дээр Ерөнхийлөгч Д.Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар бат зогсож байгаагаа бат хуруулав.
Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд болсон Эр зоригийн одон гардуулах ёслолын үеэр сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн бөгөөд түүндээ яг одоо Ираны дэглэмийг өөрчлөх дахиж олдохгүй боломж тохиогоод байгаа тул заавал зорилгодоо хүрнэ гэсэн бол Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Иранд өгөх хамгийн хүчтэй цохилт хараахан болоогүй, хүлээгдэж байгаа гэж мэдэгдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна