Эртний анагаагч нарын хэрэглэдэг байсан ХАЧИРХАЛТАЙ 8 ЭМЧИЛГЭЭ


Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Анагаах ухаан одоогийн хөгжингүй түвшинд хүрэхийн өмнө маш их цаг хугацааг туулсан. 

Эртний хүмүүс өтгөн хатахаас авахуулаад, толгой, шүдний өвчлөлүүдийг хэрхэн анагаадаг байсан бол?

8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

8. Шүд өвдсөн үед ямааны өөх шатааж утдаг байв.

Сонгино, ямааны өөхтэй хамт шатааж, утаагаар нь өвчтөний амыг утдаг байсан нь шүдний өвчнийг намдаадаг хэмээн итгэдэг байлаа. 

Мөн өөр нэгэн хачирхалтай эмчилгээ бол шүд өвдсөн хүн шөнөөр бах мэлхий барьж аваад аманд нь нулимж, ''өвчин намдаах шившлэг''-ийг шившсэнээр шүдний өвчин илааршдаг хэмээн итгэдэг байсан ажээ.


8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

7.Эмэгтэйчүүд босоо эсвэл суугаа байрлалаар хүүхэд төрүүлдэг байв.

Эртний Энэтхэг улсад эмэгтэйчүүд босоо байрлалаар хүүхэд төрүүлдэг байсан гэх ул мөрүүд олддог. Мөн зарим Африкын омгуудад хийсвэр төрөлтийн мэс ажилбар хийдэг анагаагч нар ч оршиж байжээ. Эх баригч нарын чадвар, мэдлэг дутмаг байсан тул хүүхэд төрүүлнэ гэдэг их эрсдэлтэй зүйлд тооцогддог байсан байна.


8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

6. Арцыг өвчин намдаагч болгон хэрэглэдэг байжээ. 

Мэс засал өнөөгийн түвшинд хүртэл хөгжиж дэвшихэд эртнээс тасралтгүй хичээж, туршиж, оролдсон анагаагч нарын ач тус маш их. Эртний Мезопотамиад эмч нар спирт, опиумыг мэс заслын үеэр өвчин намдаагч болгон хэрэглэдэг байжээ. Харин эртний Египетэд мандрейк ургамлыг хэрэглэдэг байсан бол Энэтхэг, Хятадад арц, олсны ургамал зэргийг өвчин намдаагчаар ашигладаг байв. 


8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

5. Төрөлхийн, архаг хууч өвчнийг ариун ус, дасгал хөдөлгөөнөөр эмчилдэг байв.

''Бурхны тааллаар'' хүн төрөлхийн, архаг өвчтэй төрдөг хэмээн итгэдэг байсан МЭӨ 460-370 онуудад чихрийн шижинтэй хүмүүст дасгал хөдөлгөөн хийж, анагаах ургамлууд уухыг зөвлөдөг байсан нь өвчтөн удалгүй нас барахад хүргэдэг байжээ.

Хайрст үлд зэрэг арьсны өвчлөлүүдийг эмчлэгдэх боломжгүй хэмээн үздэг байсан тул биеэ халхалж, ''эрүүл хүмүүст халдаахгүйн'' тулд хүзүүндээ хонх уяж явахыг шаарддаг байв. 


8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

4. Цус ханаснаар бараг л бүх өвчин эдгэрнэ хэмээн итгэдэг байжээ.

Энэтхэг болон Арабын орнуудад маш алдартай байсан энэхүү арга нь хүний цусанд бохир, муу бүхэн шингэсэн байдаг, үүнийг гаргаснаар өвчтөн эдгэрнэ хэмээн үздэг байсантай холбоотой. 

Жорж Вашингтон цусаа хануулж хоолойн махнаасаа ангижирсан ч удалгүй нас барсан билээ.


8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

3. Могойн хор болон бусад хортой эмийн ургамлуудаар ''эм'' хийдэг байв.

Антибиотик хэрэглээнд нэвтрэхээс өмнө хатаасан могой, хилэнц л хүн төрөлхтнийг халдвараас ''хамгаалдаг'' байлаа. Гэсэн ч энэ арга нь нэг их үр дүнтэй байгаагүйг түүх гэрчилнэ. 


8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

2. Толгойн өвдөлтөд гавал цоолох мэс ажилбар хийдэг байв.

Унаж татах өвчин, саажилт, толгойн өвдөлт зэрэгт ганц л эмчилгээ хийдэг байсан нь тухайн хүний гавлын ясыг цоолох байв. Ингэснээр өвчин арилна хэмээн итгэдэг байсан ч эсрэгээрээ уг мэс ажилбарыг хийлгэсэн хүн тэр дороо нас бардаг байлаа.


8 Ancient Medical Treatments That Should Stay in the Past Forever

1.Навчин тамхиар бургуй тавьдаг байв.

Хоол шингэлт, гүрвэлзэх хөдөлгөөн муудах, өтгөн хатах, шимэгч хорхойтой болох зэрэг асуудлуудад Индианчуудаас үүдэлтэй навчин тамхиар бургуй тавих аргыг хэрэглэдэг байв. Зурагт үзүүлсэнчлэн өвчтөнийг хажуулдуулан хэвтүүлж, утаагаар бургуй тавьснаар дээрх зовуурууд бүгд арилна хэмээн үздэг байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна