П.Баярхүү: Улс төрчид битгий ирж шоудаарай, бид зовлонгоо зарахгүй


Өнөөдөр төв талбай дээр тээвэрчид нэгдэж эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн тэд Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа билээ. 

"Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү:  "Монгол улсад 60 хувь нь халамж аваад гэртээ хэвтэж байна. Тэр халамжийн мөнгийг тээвэрчид экспортынхон л тарааж өгч байгаа. Ийм хүмүүсээ хамгийн их анхаарахын хооронд бүүр хаяад доромжлоод байна. Монголын төр өнөөдөр байгаа бол дугараад өгөөч ээ. Засаг нь байгаа юм бол хурлаа зарлаад өг. 

2000 жолооч, боомт дээр хоригдсон 3500 жолооч, Замын-Үүд дээр бөөгнөрчихсөн байгаа энэ бүх тээвэрчид бүгдээрээ өлсгөлөнд орсон учраас тэмцэх болж байгаа юм. 

Одоо улс төрчид хол байгаарай.Энд ирж битгий шоудаарай, бид нар зовлонгоо зарахгүй шүү. Энд ирээд л гоё гоё баатрууд болоод л бидний фон нь дээр тодрох гэх хэрэггүй. Монголыг хорлож байгаа хамгийн балиар юм бол та нар улс төрчид" гэв. 

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.26.168
    2021/10/13

    Жолооч нараа: Та нар говьд хийх ажилгүй болжээдээ нүүрсийг нь авдаг улс нь авахгүй байгаа хойно аргагүй ч биз. Та нарт ажил байна аа. Тариа хураалтад өдрийн багагүй хөлстэй гээд зарлаад хүн ирэхгүй байна гээд байхад чинь тэнд очоод ажиллаж болдоггүй юм уу. Заавал говийн уугуул иргэдийн амь амжиргаагаар наадаж байж мөнгө олох хэрэгтэй юу? Хэний үгээр хэнийг эсэргүүцээд байна даа. Үйлдэл чинь их л давруун харагдаад байна шүү.

    Хариулах
  • 192.82.76.38
    2021/10/13

    Жолооч яана гээд тэмцээд байгаа юм , оочир дугаараа булаацалдаад байгаа юм шиг байгаа юм 1 мянган жолоочийн хийх ажил дээр 20 - 30 мянган жолооч очоод бөөн асуудал үүсгээд байгаа юмаадаа

    Хариулах
  • 103.212.118.188
    2021/10/13

    Тийм шүү.

    Хариулах
  • 103.26.194.126
    2021/10/13

    Ta narch uneheer teneg yam daa hench baisan ta nariig demjij ali boloh olon hun tsuglaj baij temtsel chini amjiltand hurdeg yam baigaa biz dee,ter tusmaa ta nariig zarim uls turchid demjvel bur l sain sh dee,uneheer jolooch nar l yam daa,ta nar amjilt olohgui ehleed temtsej sur

    Хариулах