БЗД-ийн дөрвөн иргэний давтан шинжилгээ СӨРӨГ гарлаа

2020 оны 11 сарын 19

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-18-ны өдрүүдэд коронавирусийн сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус дүүргийн 4, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дөрвөн иргэнээс авсан PCR шинжилгээнд коронавирус илэрсэн бол 6, 26 дугаар хороонд түргэвчилсэн шинжилгээгээр илэрсэн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн тул дүүргийн Засаг даргын захирамжаар хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоосон.

Өчигдөр 20 цагт 6, 26 дугаар хорооны дөрвөн иргэний PCR хариу бүгд сөрөг гарсан байна. Тиймээс дүүргийн Засаг дарга өчигдөр гаргасан эдгээр хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тухай 536, 539 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон байна. Мөн тус дүүргийн 4, 9 дүгээр хороотой холбоотой захирамж гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 19
49.0.212.15
зочин

хорооны байрлалаа зургаар үзүүлбэл сайн бн

2020 оны 11 сарын 19
66.181.161.24
irgen

ene horoonuudad ali ali gazaruud hamaaragddag uam boloo t