Дэлхий нийтийн зүрх сэтгэлийг сар гаруй хугацаанд хөөргөж, хөвсөлзүүлсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испанийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
Луис де ла Фуэнтегээр удирдуулсан “Ялагдашгүй Армада” энэ тэмцээнд нэрэндээ зохицох тоглолт үзүүлж, нэг ч удаа хожигдоогүйн дээр, хаалгандаа ердөө ганц гоол алдсан гэх гайхалтай үзүүлэлттэй, илт давамгай тоглож аваргаллаа.
Нью Йорк хотын “Метлайф” цэнгэлдэхэд болсон аваргын төлөөх тоглолтод испаничууд Л.Месси тэргүүтэй Аргентиныг бүх талаар илүүрхэж, үнэхээр маргаангүй сайхан хожив.
Тоглолтын цорын ганц гоолыг 117 дахь минутад Ферран Торрес оруулж баатар болов.

Аргентинчууд эсрэгээрээ итгэмээргүй муу тоглож, өмнөх тоглолтуудад харуулж байсан чанар нь огт байсангүй. Аргентинчууд 120 минутын турш нэг ч удаа өрсөлдөгчийнхөө хаалгыг онож цохиогүй. Хоёр удаа л оновчгүй цохисны эхнийх нь 117 дахь минутад байсан гэхээр дэлхийн гурван удаагийн аваргууд ямар муу тоглосон нь харагдах биз. Эсрэгээрээ Испани хаалга руу 10 дахин олон буюу 20 удаа цохижээ.
Испани ингэснээр 2010 оноос хойш анх удаа, нийт хоёр дахиа дэлхийн аваргад түрүүлж, өмсгөл дээрээ хоёр дахь одоо хадуулах эрхтэй болж байна.
ДАШТ. Шигшээ, ½
Испани-Аргентин 1:0
Гоол: Ферран Торрес 106 /1:0/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна