ТАНИЛЦ: Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд

Т.Отгонсувд
17 цаг 59 минутын өмнө

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээний урсгал болон их засварын ажлын хүрээнд дулааны шугамын зургаадугаар ээлжийн буюу халуун ус хязгаарлалт хийнэ. 

Хязгаарлалтыг өнөөдөр буюу /2026.07.20/-өөс эхлэн наймдугаар сарын 8-ныг дуустал хийнэ.

1бвгд магистраль,- Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдэмийн театр орчим, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,

2бв магистраль- Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ-ын орчмын хэрэглэгчид, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид

3аб магистраль- Төрийн тусгай хамгаалалтын газар, Орос улсын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50-н орчмын хэрэглэгчид

5бв магистраль- Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид,

11ж магистраль- Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид

Хийгдэх ажил:
1бвгд, 2б, 5бв, 3аб, 11ж магистралийг шугамыг VII/19 - VII/26 хооронд
ажиллагаанд залгана.
ДХ-242-ДХ-244 хооронд 2Ф350мм голчтой 176 хос метр, ДХ-244-ДХ-249 хооронд
2Ф300мм голчтой 362 хос метр шугамыг тус тус шинэчлэн солино.
ДХ-11134 цэгт таслах 2Ф400мм хаалт, ДХ-5114 цэгт таслах 1Ф400мм хаалт,
ДХ-569-2 цэгт таслах 1Ф300мм хаалт, ДХ-240 цэгт холбоосны 2Ф250мм хаалт,
ДХ-196 цэгт салааны 2Ф250мм голчтой таслах хаалтуудыг тус тус шинэчлэн
солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.

May be an image of map and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна