Монгол төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар 07-р сарын 22-нд “Mongolian Classics” тоглолтоо ARA FEST 2026-ийн тайзнаа толилуулахаар боллоо.
Дэлхийн сонгодог урлагийн сүр хүчийг нэмэхээр:
• МУСТА, Улсын филармонийн гоцлол дуучин Д. Дүйнхэржав
• МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө. Уянга
• МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Б. Энхнаран
• Сүлд чуулгын дуучин, ОУ-н дуурийн дуулаачдын тэмцээний шагналт, МУСТА Ц. Амарболд
• “Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч, Азийн шилдэг кантри дуучин О. Энх-Эрдэнэ нар оролцож, энэ зуны хамгийн сонгодог, хамгийн эрхэмсэг үдшийг хамтдаа бүтээлцэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна