​ Хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна

Т.Отгонсувд
2026/06/03

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинхайрхан дүүргийн 24, 32 дүгээр хороо Бумбатын рашаан, Эмээлт, орчмын малын сэг зэм, ил задгай үүссэн ахуйн хур хог хаягдал, Хан-Уул дүүргийн 10,16,21-р хороо Сонсголонгийн гүүр, Туул голын ай сав, нисэх, Буянт-Ухаа орчимд үүссэн барилгын болон ахуйн хур хог хаягдал, Баянзүрх дүүрэг 34-р хороо Цагаандавааны төвлөрсөн хогийн цэг орчмын далан, гуу жалганд үүссэн барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхнийг хог хаягдлаа зориулалтын цэгт хаях, дүүргүүдийн хог тээврийн гэрээт байгууллагуудаар хог хаягдлаа тээвэрлүүлэх зэргээр цэвэр хоггүй орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.

May be an image of text that says '3 Jun 2026 at 08:42:14 Mongolia Ulan Bator'

May be an image of text that says '2 Jun 2026 at 09:05:34 MopиHrийH 3am Mongolia'



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна