Улсын хэмжээнд 14 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Н.Мөнхжин
2021/01/12

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр нийт 15849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүнээс халдвар илэрлээ. 

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн тохиолдлууд байна. Үүнд БЗД-ийн эмнэлгийн гэр бүлийн, БЗД-ийн 6-р хороонй нэг гэр бүлийн 3 хүн, ИНЕГ-ийн ажилтны ойрын хавьтлын нэг хүнд илэрлээ. 

Ингээд Улаанбаатарт 630 тохиолдол батлагдлаа. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Сэлэнгэд 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" хэмээн мэдээллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна