Амиа хорлохоор голын усанд урссан иргэнийг аварчээ


Амиа хорлоно гээд голын ус руу орчихлоо гэх дуудлага 8 дугаар сарын 4-ний өдрийн 15:40 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.  Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй, согтуу/  “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан  байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 6 км замыг туулан 15:46 цагт очиж, иргэн О-г “Дэлгэрмөрөн” голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна