Шударга бусын хонгил гээч нь хууль тогтоогчдын шийдлээр “хаагдах” боломж бүрдлээ

Zuv.mn
8 цаг 47 минутын өмнө

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон шинэ парламент шинэлэг, шилдэг зохион байгуулалт хийсээр байна. 

Хууль хягалтын байгууллагуудыг шалгадаг, хуулийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавьдаг Тусгай хяналтын дэд хороотой болсон байна. Ингэснээр иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг баталгаажуулах, чиг үүргийг оновчлох эхлэл тавигдаж байгаа юм. 

Хамгийн чухал нь гэмт хэрэгтэй тэмцэж байна гэдэг нэрийн доор хууль сахиулагчид өөрсдөө гэмт хэрэг хийдэг үйл явцыг бодлогын хувьд таслан зогсоох боломж Улсын Их Хуралд анх удаа бүрдлээ. Улс төрчдийн амнаас гардаг өнөөх шударга бусын хонгилын тухай яриа одоо хууль тогтоогчдын шийдлээр зогсох боломж бий болж байгаа нь энэ юм.

 Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдаж буй Тусгай хяналтын дэд хороо нь иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг бэхжүүлэх, парламентат ёсыг бататгахад чухал хэрэгсэл болох аж. Улсын Их Хурлын тухай болон дагаж өргөн мэдүүлсэн хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлт баталсан өдрөөс хэрэгжиж эхлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна