“СӨХ”-оос явж байна гэх нэрээр гэрт нь нэвтэрч, зодож, гарыг нь гавлаж эд зүйлсийг нь дээрэмджээ

Х.Есү
8 цаг 56 минутын өмнө

Баянгол дүүргийн ...... дугаар хорооны орон сууцанд “СӨХ”-оос явж байна гэх нэрээр гэрт нь нэвтэрч, зодож, гарыг нь гавлаж эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, долоодугаар сарын 5-ны өдөр уг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Иргэнийг гэртээ ганцаараа байх үед нь масктай үл таних гурван эрэгтэй “СӨХ”-оос явж байна гэж гэрт нь нэвтэрч улмаар зодож, хоёр гарт нь гав зүүж, гэрийн түлхүүр RX450 маркийн машины түлхүүр, iphone14 promax загварын гар утас зэргийг нь дээрэмджээ. 

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Иймд иргэд та бүхэн гэртээ ганцаараа байгаа тохиолдолд танихгүй хүнийг гэртээ нэвтрүүлэхгүй байх, хаалга цоожны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдэдээ энэ талаар сайтар анхааруулахыг зөвлөж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна