Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулсан хурдан морь, бөхийн цоллооч бэлтгэх "Тонж манлай" сургалтын хүүхдүүд энэ жилийн аймаг, сумдын баяр наадмын хурдан морь, бөхийн цолыг дуудаж байгаагаараа онцлогтой юм.
Архангай аймаг байгуулагдсаны түүхт 102 жилийн ойн баяр наадмын:
-Азарган насны морьдын цолыг Хотонт сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч Хэнмэдэхийн ӨСӨХБАЯР
-Их насны морьдын цолыг отонт сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Нацагнямын БАТБАЯР
-Сонгомол дээд насны морьдын цолыг Тариат сумын ЕБС-ийн 8в ангийн сурагч Мөнхбатын ТЭМҮҮЛЭН
-Сонгомол дунд насны морьдын цолыг Хотонт сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Батжаргалын Тамир
-Сонгомол бага насны морьдын цолыг Өндөр-Улаан сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Амармэндийн Түвшинбаяр нар тус тус дуудлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна