Өнөөдөр тэгш дугаараар төгссөн автомашинтай иргэд 50 мянган төгрөгийн хязгаартайгаар шатахуун авна

С.Гандэлгэр
1 цаг 11 минутын өмнө

Ерөнхий сайдын захирамжаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын зүгээс шатахууны нөөц хомстолтой холбогдуулан тэгш сондгой автомашины дугаараар ээлжлүүлэн олгох шийдвэр гаргасан. Эл шийдвэр нь энэ сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд нэг удаагийн шатахуун олголтыг 50 мянган төгрөгөөр хязгаарлах юм.


Тэгвэл тус шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж буй бөгөөд автомашины тэгш дугаартай бол ШТС-уудаас 50 төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун авах боломжтой юм. 

Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхлэнэ. Энэхүү зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.Мөн БНСУ-аас 20 мянган тонн дизель түлш, 20 мянган тонн автобензин, зургаан мянган тонн онгоцны түлш импортлох тохиролцоонд хүрсэн бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийлүүлэлтийн гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж байгаа." хэмээн мэдээлсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна