Баянгол дүүргийн I хороо, Төмөр замын гурван угсармал байрны гадна фасад дулаалгын ажил эхэллээ

Zuv.mn
1 цаг 7 минутын өмнө

Баянгол дүүрэг 2026 онд таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. 

Эдгээрээс өнөөдрийн байдлаар I хороо, Төмөр замын гурван угсармалын 46, 48 дугаар байрны гадна фасад дулаалгын ажил эхэлсэн байна. Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 312 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээг тогтворжуулах ач холбогдолтой.


Уг байрууд нь 1973 онд ашиглалтад орсон бөгөөд 6 давхар, тус бүртээ 8 орцтой, 312 өрх оршин суудаг. 2024 онд 49-р байрны гадна фасад дулаалгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр 1-р хорооны 46, 48, 49-р байр буюу Төмөр замын гурван угсармал байрны гадна фасад дулаалгын ажлыг цогцоор нь шийдэж, 468 өрхийн 1,600 оршин суугч тав тухтай оршин суух нөхцөл, боломжийг бүрдүүлэн өгч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна