Грект гал түймэр унтраах албаны нисдэг тэргүүд хоорондоо мөргөлдөж сүйрлээ

Zuv.mn
1 цаг 2 минутын өмнө

Грект гал унтрааж байсан хоёр нисдэг тэрэг хоорондоо мөргөлдөж, нэг нисдэг тэрэгний багийн хоёр нисгэгч амиа алдсан харамсалтай осол өчигдөр болжээ.

Амиа алдсан хүмүүс нь Данийн нисгэгч, Грекийн гал унтраах албаны холбооны ажилтан байсан бол нөгөө нэг нисдэг тэрэгнээс Британийн нисгэгч болон Грекийн өөр нэг зохицуулагч амьд үлдсэн байна.

Осол нийслэл Афинаас баруун тийш 65 км (42 миль) зайд гарсан бөгөөд ослын бичлэгт хоёр Bell нисдэг тэрэгний нэг нь нөгөөгийнхөө сэнсийг мөргөж, гал авалцаж, жалганд унаж байгаа нь харагдах бөгөөд нөгөө нисдэг тэрэгн нь ослын буулт хийж чаджээ.

Грекийн Гал түймрийн албаны мэдээлснээр, осолдпсон хоёр Bell нисдэг тэргийг Австралийн McDermott Aviation компаниас түрээсэлж, Аттика-Беотиа хил дээр гарсан томоохон ойн түймрийг унтраах ажилд оролцуулж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна