Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр С.Зоригийн хөшөөг нүүлгэсэн буруутнуудад хариуцлага тооцож эхэлсэн талаар мэдээллээ.
Тэрбээр хэнд, ямар хариуцлага тооцсоноо хэлээгүй ч "С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгож, нийслэлийн өмчийг хамгаалах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сарын хугацаатай хасах шийтгэл ногдуулсан" гэсэн мэдээлэл хэвлэлд гараад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна