Дархан хотноо болсон “FIBA 3x3 Darkhan Challenger 2026” 3х3 сагсанбөмбөгийн тэмцээнд Сербийн “Лиман” баг түрүүллээ.
Тэд хэсгийн тоглолтод “Sansar M Bank” (MGL)-ийг 21-15, “Marijampole MANTINGA” (LTU)-ийг 16-14-өөр хожин плей оффт шалгараад шөвгийн наймд “Liberec” (CZE)-ийг 19-13, хагас шигшээд Cibona Ph.Classic (CRO)-г 22-12 оноогоор хожижн аваргын төлөө шалгарсан. Улмаар энэ тэмцээнд сайн тоглож, манай Улаанбаатар “Эм Эм Си Энержи”-г шөвгийн наймаас мултлан улмаар финэалд хүрсэн БНХАУ-ын “DeQing” багийг 21-14 оноогоор хожлоо.
Тэмцээний шилдэг тоглогочоор “Лиман” багийн Миливоевич шалгарав.
ДҮН
1. Liman (SRB) - WT TBC эрх авсан 2. DeQing (CHN) - WT TBC эрх авсан 3. Toronto (CAN) - WT TBC эрх авсан 4. Cibona Ph.Classic (CRO) 5. Ulaanbaatar MMC Energy (MGL)
Top Scorers:
1. Nemanja Zigon (Liman) - 33 оноо 2. Stefan Milivojevic (Liman) - 31 оноо 3. Dianliang Zhang (DeQing) - 30 оноо 4. Hanyu Guo (DeQing) - 30 оноо 5. Westher Molteni (Toronto) - 29 оноо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна