ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, М.Намуун нар өрсөлдөгчөө яллаа

2019/03/13

Казахстан улсын нийслэл Астана хотод өчигдөр Олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Марина Волновагийн нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээн эхэллээ. Тус олон улсын тэмцээнд  эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч тамирчид оролцож байна. 

Багийн бүрэлдэхүүнд: 

Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Н.Галтбаатар нарын удирдлага дор
- 54-кг-д М.Нандинцэцэг ОУХМ
- 57-кг-д Т.Болортуул ОУХМ
- 48 кг-д О.Жаргалан СМ
- 48-кг-д Л.Алтанцэцэг СМ
- 51 кг-д М.Энхжаргал СМ

- 64 кг-д У.Шинэцэцэг СМ

- 60 кг-д М.Намуун ОУХМ 
- 69 кг-д Э.Эрдэнэтуяа СМ
- 75 кг-д М.Мягмаржаргал СМ нар оролцож байна. 

Өчигдөр манай тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, ОУХМ М.Намуун нар Узбeкстаны боксчдыг ялж дараагийн шатанд шалгарлаа. Өнөөдөр Л.Алтанцэцэг Украйнтай, М.Энхжаргал Узбeкстан, Т.Болортуул Казахстан, У.Шинэцэцэг Казах, М.Мягмаржаргал Казахтай тус тус тоглоно.

Эх сурвалж: Zaluu.com



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна