ОХУ Монголоос шатахуун худалдаж авъя гэжээ

Zuv.mn
1 цаг 1 минутын өмнө

ОХУ-ын Забайкалье мужийн Нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн яам Улан-Үдэ дэх Монголын Ерөнхий консултай холбогдож, Монголоос шатахуун түлш худалдан авахад туслалцаа хүсжээ.

Сайд В.С.Эксюзяны гарын үсэгтэй уг хүсэлтэд Забайкальскийн хязгаар газрын тосны бүтээгдэхүүний дутагдалд орж, зах зээлийн хүнд хэцүү нөхцөл байдалтай байгаа тул Монгол Улсаас түлш худалдан авах сонирхолтой, тиймээс Монголоос найдвартай түнш олоход туслалцаа үзүүлэхийг хүссэн агуулга бичигдсэн байх аж. Тодруулбал, нийлүүлэх түнш олж өгөх хүсэлттэй хамт шаардлагатай техникийн тодорхойлолтыг  хавсаргажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна