СОР17 хурлын үеэр зарим сургуулийн үйл ажиллагаанд зохицуулалт хийнэ

Zuv.mn
2026/08/04

-Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгт хамаарахгүй-

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г зохион байгуулах бэлтгэл ажлыг холбогдох албаныхан ханган ажиллаж байна. Хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэл зохицуулалт хийхээр боллоо. Тогтоосон хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд есдүгээр сарын 01-нээс эхлэн танхимын сургалт хэвийн явуулахаар болжээ.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна. Үүнд: 

• Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй;

• Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна;

• Багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ;

• Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана;

• Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах зохион байгуулалтыг хийнэ;

• Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.39
    2026/08/07

    СОР17 хурал сургууль орохтой ямар хамаа байгаан 9.1 цахимаар орно л биз ямар балай юм аа хийж бнаааа

    Хариулах