Өсвөр насны хүүхдээ хэрхэн зөв зорилготой, өндөр бүтээмжтэй болгон хүмүүжүүлэх вэ?

2017/02/03
Ахлах ангид сурдаг хүүхэдтэй ээжүүдэд зориулсан зөвлөмж

Хаашаа ч харсан хөдлөх аргагүй тулаад байх шиг өнөөгийн нийгэмд хүүхдээ зөв хүмүүжүүлэх асуудал эцэг эхчүүдийн том асуудал болсоор байна. Цахим ертөнцийн нөлөө, аливаа сөрөг буруу зүйлсэд өсвөр насныхан өртсөөр байна. Боловсрол мэдлэг өндөр байхтай зэрэгцэн хувь хүний хөгжлийн асуудлыг авч үздэг болсон өнөө үед ерөнхий боловсролын сургуулийн академик боловсролоос гадна хувь хүний хөгжлийн нэмэлт чадваруудыг олгох сургалт дамжаанууд маш ихээр бий болсоор байна. Гэвч хувь хүний үзэл бодлыг төлөвшүүлэх гэдэг ойлголт орхигдоод байгаа нь нүднээ ил харагддаг. Өсвөр насны хүүхдүүд нэгнээ даган дуурайх,  гоё сайхан, нэр алдартай нэгнийг бишрэн шүтэх үзэл нь хэт өндөр байдгаас сөрөг муу зүйлд уруу татагдах хандлага өндөртэй байдаг. Энэ үе нь тэдний бие хүн болон төлөвших онцгой үе тул эцэг эхийн зүгээс анхаарал халамж нилээдгүй шаардлагатай болдог. Өсвөр насныханы хувьд өөрийгөө ямар нэг шүүмжлэлгүйгээр ойлгуулах, мөн өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэх нь энэ насны гол хэрэгцээ байдаг. Энэ хэрэгцээнд нь үндэслэн зөв үзэл бодлыг төлөвшүүлэх нь чухал. Тэгвэл бид хүүхдээ хэрхэн зөв хүн болгох талаарх цуврал зөвлөгөөг хүргэж байна. 

Зөвлөгөө 1: Хүүхдээ хичээл, гэрийн ажлаас гадна ХОББИ, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ, ХИЙХ ДУРТАЙ ЗӨВ ЗҮЙЛТЭЙ БОЛГО

Өсвөр насныхны дунд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн хоёр хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар ямар нэгэн байдлаар бодож үзсэн гэсэн дүн гарчээ. Хэт бүх зүйл нь бэлэн эсвэл хэтэрхий хайхрамжгүй орхисон, эсвэл дурлан сонирхох зүйлгүйгээс болж хүүхдүүд нийгмийн дарамт шахалтнаас ангижирах арга нь үхэл болтлоо энэ нийгэм доройтжээ. Тиймээс та хүүхднн гэртээ байх, сургууль дээр байх нэг хэвийн гэмээр амьдралаас гадна дурлан сонирхох зүйлтэй болгох хэрэгтэй. Хичээл сургуулийн дугуйлан, спортын дамжаа, биеийн тамир фитнесс, урлаг уран сайхан юу ч бай амьдралыг илүү сонирхолтой харах өнцгийг бий болгох хэрэгтэй. Гэхдээ олон зүйлээс мэдээж зөв зүйл  байх хэрэгтэй. 

Тухайлбал хүүхдээ та мэтгэлцээнээр хичээллүүлж болох юм. 21-р зууны иргэдэд зайлшгүй шаардлагатай өөрийгөө илэрхийлэх, асуудлаа зөвөөр шийдвэрлэх, нухацтай бодох, судалгаа хийх, багаар ажиллах ур чадваруудад нэгэн зэрэг сургадаг энэ төрлөөр хичээллэдэг 3000 орчим сурагчид Монголд байгаа бөгөөд зарим сургуулиуд энэ төрлийн клубтэй байна. Хэрэв хүүхэддээ англи хэл сургах гээд хэцүү байгаа бол англиар мэтгэлцэх ур чадварт сургах юм бол асар хурдан хугацаанд хэлний болон бусад ур чадварууд сайжрах юм. Үүнээс гадна мэтгэлцээнээр хичээллэж байгаа хүүхдүүд илүү том бөгөөд зөв зорилготой болж сайн хүн болон төлөвшдөг юм. 

Мэтгэлцээн нь өөрийн дүрэм журам, стандарттай. Мөн дээрээс нь тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр шүүн явуулдаг нэгэн төрлийн оюуны спорт юм. Хэрэв та яг одоо юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Монголын Карл попперын мэтгэлцээний нийгэмлэг зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг Мэтгэлцэгч бэлтгэх сургалтанд хүүхдээ хамруулж болох бөгөөд уг сургалтаас хүүхэд цаашаагаа хэрхэх вэ гэдгээ мэдэх боломжтой юм. Сургалт нь 7 хоног бүрийн Бямба, ням гарагт Отгонтэнгэр их сургууль дээр зохион байгуулагддаг юм байна. 

Дээрхээс гадна дуу бүжиг, жүжиг, шатар даам болон спортын бусад төрлөөр ч мөн хичээллэж болох юм. Эцсийн дүндээ энэ бүгд нь өсвөр насныханы биеийн болон оюуны дархлааг сайжруулж буй явдал бөгөөд хүсэн тэмүүлэх зүйлтэй хүн л ирээдүйг бүтээх билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна