Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудал ярих ёстой

Х.Есү
9 цаг 21 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС3 ТӨХК-д ажиллаж, тус станцын нөхцөл байдалтай танилцлаа. 

Үнэ нэмж иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш өртөг зардлаа бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой гэж Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэв.

Тийм учраас эрчим хүчний салбарын үр ашиггүй өртөг зардлыг бууруулах төлөвлөгөөг танилцуулах хугацаатай үүргийг тус салбарын удирдлагуудад өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна