"Өргөө" амаржих газрын ЭБЭЯТ-ийг бусад эмнэлэгт шилжүүлэхээр боллоо

Х.Есү
2021/01/20

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр /2021.01.19/ Covid-19 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, тус эмнэлэгт амаржсан эхээс PCR шинжилгээ авахад вирус илэрч, хөл хорио тогтоосон. Тэрээр 4-5 хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтсэн байна. Иймд Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг бусад эмнэлэгт шилжүүлэхээр болсон байна. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Гурван гал” эмнэлэг Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Амгалан” амаржих газарт Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Өргөө” амаржихын тусгайлан бэлдсэн байранд үзүүлэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна