Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "НЭГ ӨРХ - НЭГ ХОНЬ" хандвын аяны тусламжийг аймгийн удирдлагууд хүлээн авлаа.
Тусламжийн хүрээнд:
Хэнтий аймагт - хонь-517, ямаа-71 нийт 588 толгой мал
Сүхбаатар аймагт - хонь-594, ямаа-225 нийт 819 толгой мал
Дорнод аймагт - хонь-1809, ямаа-290 нийт 2099 толгой малыг тус тус хандивлалаа.
Энэхүү хандивт 2317 малчин, 90 ААН, Төрийн болон ТББ нэгдэж нэгдэж Зүүн гурван аймгийн түймэрт өртсөн малчдад сэтгэлийн хандив өргөлөө.
Мөн Мах маркет ХХКомпаниуд хандивт нэгдэн, нийгмийн хариуцлагын хүрээнд хонь ачих машиныг үнэ төлбөргүй хүргэж өгч байна.
Хандивт нэгдсэн нийт малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид та бүхэнд ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэгчилэн Дорнод аймгийн зүгээс эхний ээлжинд 2500 боодол өвс, 1000 га хадлангийн талбай, Хэнтий аймгийн зүгээс 2000 боодол өвс, хадлангийн талбай гаргаж өгөхөө илэрхийлсэн бол Сүхбаатар аймгийн зүгээс хэрэгцээ шаардлагад нийцүүлэн талбай олгох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын зүгээс 1000 боодол өвс өгөхөө илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна