СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мессеж луйвраас сэргийлье

Zuv.mn
3 цаг 16 минутын өмнө

Сүүлийн өдрүүдэд банкны нэрийг барьсан хуурамч мессеж иргэдийн гар утсанд ихээр ирж, залилан хийх оролдлого нэмэгдэж байна. Залилагч этгээдүүд нь олон орон бүхий гадаад дугаараас линк, текстээ хувирган мессеж илгээх тохиолдол гарч байгаа тул эрхэм харилцагч та энэ төрлийн мессэж, чат хүлээн авсан бол линк дээр даралгүй шууд устгаарай.

 Та мессежээр ирсэн файл эсвэл линк дээр дарж, цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг бичвэл гэмт этгээдүүд түүнийг хуулбарлан авч, таны интернэт банканд нэвтрэн танд санхүүгийн эрсдэл, хохирол үүснэ. Банк харилцагчийн нууцлалтай мэдээлэл буюу Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан хүсэлт хэзээ ч илгээдэггүйг онцгойлон анхаарна уу.

 Мессежээр ирсэн холбоос дээр дарж, хувийн мэдээллээ оруулсан бол та интернэт банкны нууц үгээ яаралтай солих эсхүл үйлчилгээгээ шуурхай идэвхгүй болгох арга хэмжээ авна уу.  

Энэ төрлийн цахим гэмт хэрэг нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг тул болзошгүй эрсдлээс хамгаалж, өөрийн санхүү, дансны аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг зөвлөж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна