Бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаажойпэлийг суллах шийдвэр гарчээ

Zuv.mn
3 цаг 54 минутын өмнө

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаачойпэл яллагдагчаар татагдан шалгуулж буй. 

Наймдугаар сарын 15-ны өдөр тэдний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх шүүх хурал болсон. Шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэж байв. 

Гэтэл бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаажойпэлийг суллаж, батлан даалтад гаргах шийдвэр гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Хохирогчийн ар гэрийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлж, давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна