С.Бямбацог​т: Хариуцлагагүй, цаас зөөж, цаг хийдүүлдэг, дарга нарын татаасны хүмүүсийг төрийн албанаас цомхотгоно

Zuv.mn
4 цаг 1 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төсвийн хэмнэлтийн хүрээнд бүтэц, бүрэлдэхүүний орон тоог цөөлж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газар цомхотголыг дарга нарын тоог цөөлөх ажлаар эхэлж байсан. Энэ хүрээнд 16 яамны 280 гаруй газрын даргын тоог 81-ээр цөөлж, 6.3 тэрбум төгрөг хэмнэхээр шийдвэрлэсэн. Мөн чиг үүргийн давхардалтай, үйл ажиллагааны зардал ихтэй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж 146 орон тоо хасагдаж, жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэлт хийх боломж бүрдсэн.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан тогтоолоор 35 агентлагийн орон тооны хязгаар 3353 байсныг 9 хувиар бууруулж, 3052 болголоо. 

Орон тоог  нийт 301-ээр багасгасан. Агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр бууруулж, цалин хөлсний зардлаас 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно.

Нэг дор 9 хувийн цомхотгол хийх биш тодорхой үе шаттайгаар тэтгэвэрт гарч байгаа, ажлаа хийхгүй байгаа, чөлөө авсан, халагдсан орон тоог цомхотгох боложийг яамдын сайд болон аентлагийн дарга нарт олгож байгаа. 

Ийм байдлаар төрийн албыг цомхон, чадварлаг, хүнд сурталгүй болгох юм. Цаашид сайн, хариуцлагатай, хүнд сурталгүй, шуурхай ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг урамшуулна. Харин хариуцлагагүй, цаас зөөж, цаг хийдүүлдэг, дарга нарын татаасны хүмүүсийг цомхотгож ажиллана.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.206
    1 цагийн өмнө

    Зөв. Гэхдээ татаасны хүмүүсийн авсан цалинг татсан, татуулсан 2- оор нөхөн төлүүлэхийг шаардаж байна!!!

    Хариулах