Эмэгтэйчүүдийн Волейболын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2025 эхлэхэд ердөө 1 хоног үлдлээ. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын нэг болох волейболын эмэгтэйчүүдийн тэмцээн 08-дугаар сарын 22-ноос 09-дүгээр сарын 07-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок, Чианг Май, Пхукет, Накхон Ратчасима хотуудад болох бол эрэгтэйчүүдийн тэмцээн 09-дүгээр сарын 12-оос 28-ны өдрүүдэд Филиппин улсын Пасай, Кесон, Манила хотуудад болох юм.
Энэ удаагийн ДАШТ-ийг “N Sports” болон NTV телевиз албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан хүргэх юм байна.
Дэлхийн шилдэг багууд хурд, хүч, ур чадвараа сорин талбайд өрсөлдөх агшинтай мөчүүд маргаашнаас эхэлнэ. Дэлхийн волейболын оргил мөчүүдийг маргаашнаас хамтдаа үзэж, урам зориг дүүрэн багуудаа дэмжицгээе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна