Э.Болормаа: Ерөөлөөр нэгэн өдөр ээж болох дээдийн заяаг эдлэнэ биз ээ

Zuv.mn
1 цаг 53 минутын өмнө

УИХ-ын гишүүн Э.Болормааг цахим орчинд шүүмжилж, гадаадын иргэншилтэй байсан гэх мэдээллүүд гараад буй. Үүнд УИХ-ын гишүүн Э.Болормаа дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр “Нөгөө Европт цагаачилсан гэр бүлийн хүчирхийлэгч ээлжит захиалгаа авч намайг гүтгэж яваа юм шиг байна. Өмнө нь ордны ажилтан бүсгүй чуулганы үүдэнд бүдэрсэн бичлэгийг намайг согтуу явна гэж гүтгэж байсан нөхөр мөн байх аа. 

1. Би Монгол Улсын иргэн. Хэзээ ч өөр улсын иргэншилтэй байж үзээ ч үгүй, үзэх ч үгүй. 

2. Эрүүл хүний толгойнд багтамгүй гүтгэлэгээр намайг хүүхдээ хаяж нуусан гэх. Үрийн зулай үнэрлэх заяа хараахан ирээгүй байна аа. Ерөөлөөр нэгэн өдөр ээж болох дээдийн заяаг эдлэнэ биз ээ гэж итгэдэг 

Агуулгагүй бол өнгийг шүүмжлэнэ гэж энэ байх. Төлбөртэй захиалга дайралтууд над руу үргэлжилсээр л байна биз. Улс төр учир гоншигоноод байх зүйлгүй. Надад дургүй хэдэн баян хулгайч нарын уурыг үргэлжлүүлж хүргэж тэмцсээр байх болно. Ийм зүйл намайг мохоох биш бүр хурцалж өгдөг шүү ах нар аа 

За наадмын дараа намар гэж... Олон газар зуншлага тааруу, өвөлжилтийн бэлтгэлдээ шаргуу орж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал их. Төсвийн хэлэлцүүлэгтээ бэлдэж сууна. Татварын дарамтыг багасгаж, үр ашиггүй зардлуудаа танаж, боловсрол болон эрүүл мэндийн салбартаа анхаарсан төсөв байгаасай” гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.74
    22 минутын өмнө

    Монгол хүмүүс яагаад ийм хов жив, нэгийгээ муулах, хараах, хочлох, гадна төрх байдлаар доромжилж сэтгэлээ амраадаг юм болоо? Ажил хийсэн хүнийг шүүмжилж саналаа хэлж болно, үгүйсгэн доромжилж бгаа хүн өөрөө бүх талаараа өөгүй хүн бх шиг бн

    Хариулах